Миний блогийг уншиж байгаа эрхэм таньд болон хожмын нэг өдөр эдгэрсэн зүрхттэйгээр унших өөртөө энэ өдрийн мэнд хүргэе!Өнөөдөр бол 2015 оны 8 сарын 2-ны өдөр. Өдөр хоног урьдын л адил өнгөрч байна. Цаг мөч өмнөх шигээ л цахилж байна. Нар гардагаараа л гарч байна. Салхи салхилдагаараа л салхилж байна. Хотын гудамжаар хаа сайгүй яарсан хүмүүс. Чухам юунд яардаг юм бол? Хайр дурлал руугаа юу? Аав ээж рүүгээ юу? Найз нөхөд рүүгээ юу? Ажил төрөл, сургууль соёл руугаа юу? Тэдэн дунд над шиг шархалсан зүрхтэй, хүнд хаягдсан хүн байгаа болов уу? Яг хичнээн байгаа бол? Тэд нар яаж гаднаа энэ бүхнээ нууж явдгийн бол? Ингээд яараад явж байхдаа тэд юу боддогийн бол? Намайг гэх өчүүхэн ч сэтгэлгүй хүний төлөө би юунд уйлнам? Миний нулимс тэр хүнд бол зүгээр л асгарч буй давстай ус. Нэгэн цагт хайртай дуртай гэж явж байсан зүрхэнд юу тохиолдсон юм бол? Өөр бүсгүйн өнгө мөнгөнд хууртаа юу? Хайр дурлал мөнхийн биш юм гэж үү? Харсан зүг рүүгээ урсахад бэлэн зүйл гэж үү? Хэрвээ тийм бол би ахиж дурламааргүй байна. Дахиж хүнд сэтгэлээ зориулмааргүй байна. Ямар ч сэтгэл хөдлөлгүй зүгээр л хүмүүсээр тоглосон мөс шиг сэтгэлтэн болмоор байна. Өглөө сэрсэнээсээ хойш унтах хүртэл бодогдох энэ бодлууд хэдий болтол үргэлжлэх бол? Ганцхан энэ бүхнийг мартагнах мөч бол одоогоор нойр минь юм даа. Хэзээ би өглөө сэрэхдээ огт өөр юм бодож сэрэх бол? Хэзээ би тэрний талаар ор тас мартсан байх бол?
No comments:
Post a Comment